Хагас утлагат хиам
Уламжлалт утлагын аргаар боловсруулсан, зөөлөн амт бүхий өдөр тутмын хиамны өргөн сонголт.
Эрдэнэт хот · 2006 оноос
Байгаль экологийн тэнцвэр хадгалагдсан бүс нутгийн түүхий эдээр, герман болон орос жор технологиор үйлдвэрлэсэн 30 гаруй нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн.
Бидний тухай
«Идэрбаялаг» ХХК нь 2006 онд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, хиам үйлдвэрлэх чиглэлээр байгуулагдсан. Хагас болон бүтэн утлагат хиам, чанамал мах, дайвар зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг герман, орос жор, технологиор үйлдвэрлэж, Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад 200 гаруй харилцагчиддаа тогтмол нийлүүлдэг.
Компанийн гол түүхий эдийг байгаль экологийн тэнцвэр хадгалагдсан бүс нутгаас бэлтгэн, хэрэглэгчдэд эрүүл, баталгаат хүнс хүргэхийг эрхэмлэдэг.
Бүтээгдэхүүн
Дөрвөн үндсэн чиглэлээр 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Уламжлалт утлагын аргаар боловсруулсан, зөөлөн амт бүхий өдөр тутмын хиамны өргөн сонголт.
Гүн утлагын өтгөн амттай, удаан хадгалагддаг, герман жорын дагуу боловсруулсан хиам.
Байгалийн цэвэр махыг нарийн технологиор чанаж боловсруулсан, хэрэглэхэд бэлэн бүтээгдэхүүн.
Стандартын дагуу боловсруулсан, шим тэжээллэг дайвар бүтээгдэхүүний төрөл бүрийн сонголт.
Бөөний болон жижиглэнгийн захиалгыг Орхон, Булган, Хөвсгөл аймгийн хэмжээнд тогтмол хүргэдэг.
Чанар ба аюулгүй байдал
Бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьж, олон улсын стандартуудыг чанд мөрдөнө.
Гол түүхий эдийг байгаль экологийн тэнцвэр хадгалагдсан бүс нутгаас бэлтгэдэг.
Олон жилээр батлагдсан жор, боловсруулалтын технологийг мөрддөг.
Хүнсний аюулгүй байдлын олон улсын тогтолцоог 2026 онд бүрэн нэвтрүүлнэ.
Чанарын удирдлагын олон улсын стандартуудад шат дараатай нийцэж байна.
Түүх ба амжилт
Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үүсгэн байгуулагдав.
532 м² үйлдвэрийн байр ашиглалтад оров.
85 тонн багтаамжтай зоорь байгуулав.
«Хэрэглэгчийн найдвартай түнш» байгууллагаар шалгарав.
Орхон аймгийн «Топ-30» шилдэг татвар төлөгчөөр шалгарав.
«Хэрэглэгчийн итгэлт бизнесмен» өргөмжлөл хүртэв.
«Хэрэглэгчдийн итгэмжлэгдсэн түнш» өргөмжлөл хүртэв.
Үүсгэн байгуулагч Д. Сэргэлэн «Орхон аймгийн 9 алдартан»-аар шалгарав.
МХАҮТ-аас «Хийморь одон»-гоор шагнагдав.
Удирдлага
«Бид бүтээгдэхүүн бүрийнхээ чанар, технологи, өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэхийг зорьж ажилладаг.»
Хүнсний инженер. Хүнсний чанар, аюулгүй байдлын чиглэлээр Унгар улсын МАТЕ их сургуульд магистр, Дебрецений их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан. 2024 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Алсын хараа — 2028
Холбоо барих
Бөөний захиалга, хамтын ажиллагааны саналаа бидэнд илгээгээрэй.